Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: БНСУ-д 42,000 Монгол иргэн байдаг атал иргэдийн асуудлыг ердөө хоёр хүн хариуцдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БНСУ, Кувейт Улс, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд хэрхэн ажиллах, цаашлаад аливаа хэрэг гарсны дараа биш гарахаас өмнө урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байгаа талаар Гадаад харилцааны сайдаас асуулаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Гадаадад суугаа Монгол иргэдтэй харьцаж байгаа хүмүүс голдуу ГХЯ-наас бус бусад байгууллагуудаас томилогддог. Монгол иргэд олноор суурьшиж буй орнуудад консулын хэлтэс шинээр байгуулж байгаа. Зарим газар орон тоог нэмж байгаа. БНСУ-д 42,000 Монгол иргэн байдаг атал иргэдийн асуудлыг ердөө хоёр хүн хариуцдаг. Зарим оронд Монгол иргэн бараг байхгүй атал консулын ажилтын ажилладаг.

Зан харилцаа, ур чадвар, иргэдтэй хүнлэг харьцах харилцааг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн консулын хэлтсийн ажилтнуудад бус Элчин сайдын яамны бүх ажилтнууд сургалт зохион байгуулж байна. Бүх түвшний дипломатуудад иргэдтэй ажиллах сургалт хийж, тодорхой даалгавар өгч явуулж байгаа" гэв.

Б.Пүрэвдорж: Инфляц өсөхөд тэтгэвэр дагаж өсдөг хуулийн төсөл өргөн барилаа
Б.Пүрэвдорж: Инфляц өсөхөд тэтгэвэр дагаж өсдөг хуулийн төсөл өргөн барилаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.