УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилж байгаагаа Ерөнхий сайд танилцуулж, шинээр томилогдож буй сайд тангараг өргөх юм. Тэгвэл МАХН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Б.Тулгыг БОАЖ-ын дэд сайдаар, 2016 онд Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон З.Батбаярыг яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор тохирсон гэх мэдээлэл бий.
МАХН МАН-тай нэгдэх үеэр МАХН-ын дарга асан Н.Энхбаяр Б.Тулгыг аль нэг сайдаар томилохоор "зүтгүүлж" байсан хэдий ч тусыг үл олсон юм. МАХН-д харъяалалтай байсан хоёр хүнийг улс төрийн өндөр албан тушаалд томилох талаар ярьж байгаа ба магадгүй дээрх хоёр хүний нэг нь л албан аль нэг албан тушаалд томилогдон үлдэж болох. Б.Тулга, З.Батбаяр нарын илүү тохироо хийж чадсан нь албан тушаалдаа томилогдон үлдэх дүр зураг ажиглагдаж юм.