БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгдсэн байдлаар тогтмол хүргэдэг.
Ээлжит мэдээллээр "Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөн зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгож эхэлээ. Энэ хүрээнд 6,098 өрхөд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн зургаан шуудайгаар тооцож, сайжруулсан шахмал түлш олгож байна. Эдгээр өрхүүдийн шахмал түлш авдаг картыг цэнэглэж өгснөөр иргэд өөрсдөө очиж түлшээ авах юм" гэдгийг хэллээ.