Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хилийн 0 цэгээс Замын-Үүд рүү ачаа бараа зөөх ажлыг маргаашаас эхэлнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Замын-Үүд боомтод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, "БНХАУ-ын Эрээн хотын Гаалийн хашаанд манайх руу орж ирэх чингэлэг төвлөрч байгаа. Тус хашаанаас ачаа барааг БНХАУ-ын “Сино Транс” компани Монгол, Хятадын хилийн 0 цэг дээр авч ирж өгөх ёстой. Эндээс Монголын 7000 жолооч ачаа барааг татаж авах хүсэлтэй байгаа. Гэхдээ БНХАУ-аас 7000 жолооч халдвар хамгааллын дэглэм чандлан сахиулах ёстой гэсэн. Энэ бол ямар ч боломжгүй. Тэгэхээр Засгийн газар төрийн тусгай чиг үүргийн байгууллагын мэргэжлийн 200 жолоочоор импортын ачаа барааг 0 цэгээс Замын-Үүд боомт руу төлбөргүй зөөлгөж, нөгөө 7000 жолооч Замын-Үүдээс Улаанбаатар хот руу тээвэрлэнэ гэсэн шийдвэр гаргасан. Маргааш туршилтын тээврийг эхлүүлнэ” гэв.

Манай жүдочид Португал улсыг зорив
Манай жүдочид Португал улсыг зорив
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.