Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 773 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 393,757 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 33 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 740 нь дотоодын халдвар байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хувьд:
- Хөнгөн-725
- Хүндэвтэр-1,994
- Хүнд-463
- Маш хүнд-25 хүн байна.