С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа Үндэсний шуудан сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагын үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид гомдож явдаг талаараа дурджээ.
Тэрбээр "Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө ярилцлага өгснийг үзсэн. “Би цаазын ялыг байхгүй болгосон. Чимгээ, Содномдаржаа хоёр баярлах ёстой” гэж ярьсан байсан. Энэ хүн тэгж ярих ёсгүй байхгүй юу. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн шүү дээ. Би Ц.Элбэгдоржид гомдож байна. Муухай байна. Гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд, ингэж ярьж болохгүй" хэмээн ярилцлагын үеэрээ хэлсэн байна.