Энэ сарын 4-ний өдөр 15 настай охин Хэнтий аймгийн Мөрөн суманд дэлгүүр орохоор гэрээсээ гараад сураггүй алга болоод байсан. Тэгвэл түүнийг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх баг ажиллаж, БЗД-ийн нутаг дэвсгэрээс олсон байна.
Охиныг Улаанбаатар хотод харсан гэх иргэдийн мэдээллээр өнгөрсөн шөнө охины аав, ээж Хэнтий аймгаас Улаанбаатар руу гарсан байна.
Охиныг Улаанбаатарт хэрхэн ирсэн, ямар шалтгаантай байсан эсэхийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.