ЗГ-аас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдлын талаар Замын-Үүдийн тээвэрчид өнөөдөр /2022.01.05/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тээвэрчдийн төлөөлөл "Хилийн нэвтрэх чадварыг сайжруулах талаар Засгийн газар, Сангийн яам амлалт өгдөг ч огт хэрэгждэггүй. Энэ асуудлаар Зам, тээвэр хариуцсан даргатай нь уулзахад “Болно, бүтнэ” гэсэн тайлбар өгсөн. Мөн Сангийн сайд Б.Жавхлан орон нутгийн тээвэрчдийн холбоо болон төрийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэж хэлж байсан. Хилийн гацааг арилгах тухай өмнө нь мэдэгдсэн учраас итгэж хүлээж байсан. Гэтэл өчигдөр цэрэг арми гаргаж, Замын-Үүдийн асуудлыг шийдвэрлэхэд гурван тэрбум төгрөгийг зарцуулах тухай ярьж эхэллээ.
Энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Ажлын чиг үүргээ тодорхой гаргаж өгмөөр байна. Нэг куб ачаа 3000 юаньд хүрснээр наймаачид ч, жолооч нар ч сөхөрч гүйцлээ. Үүнийг Эрээн тодорхойлж байгаа шүү дээ. Ачаа барааны тээврийн үнийг жолооч нар биш Засгийн газар өсгөж байгаа.
Замын-Үүд рүү явж буй 70 биш 50 жолоочийг л тусгаарласан. Тухайн үед тусгаарлалтад орсон. Төрийн гаргасан шийдвэрийг доод шатны байгууллага завчиж гуйвуулдаг асуудлаа болих хэрэгтэй " гэлээ.
Харин тээврийн зардалтай холбоотой асуудаар “Тээврийн зардлын үнийг Эрээн, Өвөр Монголоос тогтоосон үнийг л бид дагаж байна. Өмнө нь тогтсон ханштай байсан бол өнөөдөр тогтсон ханшгүй. Бидний бухимдаж байгаа хамгийн гол асуудал бол, Тээвэр зуучлалын холбоо 100 жолоочийг дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэй хилийн тэг цэг хүртэл Тээвэр логистикийн талбай хүргэнэ. Ингээд 100 жолоочийг тусгаарлана гэж байгаа юм.
Гэтэл тээвэр хийдэг 5-6 мянга гаруй жолоочоос сүүлийн хоёр жилийн хугацаанд Covid-19 илрээгүй. Яагаад гэвэл 24 цагт гурваас доошгүй PCR шинжилгээ өгдөг" гэв.