Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины азын дугаарын дуудлага худалдаа нэгдүгээр сарын 10-наас эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арвандүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ.

Дуудлага худалдаа энэ сарын 10-ны өдрөөс хоёрдугаар сарын 09-ний өдрийн хооронд болох юм байна. Ингэхдээ, auction.transdep.mn хаягаар бүртгүүлж, дэнчингийн 50 мянган төгрөгийг төлнө. Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн, дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23.00 минутад бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих аж.

Цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх заавар
Цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх заавар
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.