БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намын таван өдрийн хурал өндөрлөх үеэр тус улсад “хүнсний асуудал” байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Бямба гарагт төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр KCNA-ийн тоймлон гаргасан жилийн эцсийн илтгэлд "Онцгой байдлын халдвараас урьдчилан сэргийлэх ажил"-ын талаар товч дурдлаа.
Хойд Солонгос цар тахлын туршид чимээгүй байж, дэлхийн бусад улсаас өөрсдийгөө бүрэн тусгаарлаж, коронавирус халдварын дотоодын нэг ч тохиолдлыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Кимийн хэлсэн үгийн дийлэнх хэсэг нь тус улсын хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээнд чиглэв. Тэрбээр мөн арав дахь жилдээ засгийн эрхэнд гарсан цэргийн амжилтыг сайшаасан байна.
БНАСАУ-ын удирдагч хүнсний хомсдолын түвшинг нарийвчлан хэлээгүй ч Дэлхийн хүнсний байгууллагаас 2021 онд тус улсад ноцтой хомсдол үүсч, олон зуун мянган тонн будаа дутагдаж болзошгүйг анхааруулсан байна.
Тус улсын хамгийн үржил шимтэй будаа үйлдвэрлэдэг бүс нутгуудад хүчтэй үер болсны улмаас асуудал улам хүндрээд байгаа юм.
Эх сурвалж: CNN