Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий дахинд: 2022 онд болох онцлох үйл явдлууд

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 29 секунд

2022 онд дэлхий даяар зохион байгуулагдах онцлох үйл явдлуудыг хүргэж байна. Үүнд дэлхийн улс орнуудын ерөнхийлөгчийн сонгууль, томоохон урлаг, спортын үйл явдлууд болон ойн баярууд зэрэг багтаж байгаа юм.

Why Italy's presidential election matters EJINSIGHT - ejinsight.com

Италийн Ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны нэгдүгээр сарын 4-нд болно. Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг Италийн парламент болон бүс нутгийн төлөөлөгчдөөс сонгоно. Одоогийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла 2015 онд сонгогдсон бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд дахин сонгуульд өрсөлдөх боломжтой хэдий ч өрсөлдөхөөс татгалзсан байна.

“Бээжин 2022” өвлийн олимпын XXIV наадмыг хоёрдугаар сарын 4-20-нд зохион байгуулна. Өвлийн олимпын наадмын мөсөн спортын төрлүүд Бээжин хотноо, цасны төрлийн тэмцээн уралдаанууд Жанчхүү /Жан-зя-коу/-д болох юм. Харин паралимпын наадам нь гуравдугаар сарын 4-13-нд болно.

Extra Bank Holiday to mark The Queen's Platinum Jubilee in 2022 - GOV.UKИх Британийн Хатан хаан II Елизабет хоёрдугаар сарын 6-нд өдөр хатан хаан болсны 70 жилийн ойгоо тэмдэглэх юм.

Egypt's 1919 Revolution | Socialist Alternative

Египет Улс Их Британиас тусгаар тогтносны 100 жилийн ойн баяраа хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэнэ.

Shaping South Korea's middle-power future | East Asia Forum

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 9-нд болно. БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь зөвхөн таван жилээр хязгаарлагддаг буюу одоогийн ерөнхийлөгч Мүн Жэ Инийн бүрэн эрхийн хугацаа энэ өдөр дуусах юм.

Donald Trump has continued to hold rallies since leaving office and TRUTH Social could become a platform for any re-election bid. Pic: AP

Дональд Трамп 2022 оны эхний улирлын эцэс гэхэд буюу гуравдугаар сарын 31-ний дотор гэхэд өөрийн шинэ сошиал медиа платформоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Капитолд болсон үймээний улмаас Трампын твиттер хаягийг эрхийг цуцлаад байгаа билээ. Тиймээс тэрбээр твиттер болон бусад цахим платформуудтай өрсөлдөхүйц сошиал медиа платформ бүтээх талаараа амлалт өгөөд байгаа юм.

Emmanuel Macron | Biography & Facts | Britannica

2022 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 10-нд болно. Одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон нь 2017 оны сонгуульд ялалт байгуулж Ерөнхийлөгч болсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ.

Iván Duque Márquez - Presidentes de Colombia - Historia de Colombia

Колумб Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 29-нд болно. Одоогийн Ерөнхийлөгч Иван Дуке Маркес хоёр дахь удаагаа сонгогдох эрхгүй юм.

UEFA doubles prize money for Women's Euro 2022

2022 оны Европын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 6-31-нд зохион байгуулагдана. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг олон улсын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2021 онд зохион байгуулагдах байсан хэдий ч цар тахлын халдварын улмаас нэг жилээр хойшлогдсон юм.

Independence Day celebrations: Here is how India is gearing up for August  15 | India News,The Indian Express

Энэтхэг Улс Их Британиас тусгаар тогтнон, хууль тогтоох эрх мэдлээ өөрсдийн болгосны 75 жилийн ойн баяр наймдугаар сарын 15-нд болно.

Qatar to require fans to be vaccinated against COVID-19 at 2022 FIFA World  Cup

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд Катар Улсад зохион байгуулагдана.

Энэ сард болох бөхийн барилдааны ХУВААРЬ
Энэ сард болох бөхийн барилдааны ХУВААРЬ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.