Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ: Унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг хэрэгжүүлэхийг үүрэгдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 8 секунд

Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх UBIKE төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Улаанбаатар хотын Захирагч болон “Никель Ганба” ХХК хооронд гэрээ байгуулсан. Гэвч тус компанийн зүгээс гэрээний нөхцөлийг мөрдөн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлжээ. Гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулахаас гадна мөн гэрээнд заасан бусад нөхцөлийг хамтран хэрэгжүүлэх талаар хүсэлтэд тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ эрхлэх нь авто замын түгжрэлийг багасгах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад эерэгээр нөлөөлөх тул тухайн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг энэ оны есдүгээр сард байгуулсан юм.

“Никель Ганба” ХХК-ийн зүгээс гэрээний 4.1 дэх заалт буюу унадаг дугуйн түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхой мөнгөн дүнгээр нь тусгасан ба зөвхөн төсөл санаачлагч буюу Улаанбаатар хотын Захирагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээрээс төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж болох заалтыг өөрчлөх хүсэлтэй байгаа аж. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагааны зардал нь түрээсийн төлбөрөөс илүү гарч, алдагдалтай ажиллах болсон байна. Иймд түрээсийн төлбөрөө төсөл хэрэгжүүлэгч өөрөө тогтоох эрхийг гэрээнд тусгах эсвэл алдагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн төсвөөс татаас авах талаар хүсэлтдээ дурджээ. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, Маршалын гүүрний дугуйн зам, Зайсангийн гүүрний дугуйн зам, Өглөөний гудамж зэрэг 5 байршил тус бүрд 400 м/кв талбай бүхий унадаг дугуйн зогсоол, дугуйн зам дагуух 80 байршилд 16 м/кв талбай бүхий дугуй түрээсийн цэг байршуулах зөвшөөрлийг шат дараатай олгохыг хүсчээ.

Түүнээс гадна өмнө нь байгуулсан болон цаашид шинээр байгуулах унадаг дугуйн зогсоолуудад өөрийн хөрөнгөөр зар сурталчилгааны самбар байршуулах зөшөөрөл авах мөн боломжит байршил дахь зогсоолуудад нэмэлт орлого олох үйлчилгээ /кофе шоп/ эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн байна. Харин эцэст нь дугуй түрээслэгчдийн тоо огцом өссөнтэй холбоотойгоор богино хугацаанд шаардагдаж байгаа хэрэгцээг нөхөх зорилгоор 1000 дугуй үйлдвэрлэх санхүүжилтийг шийдвэрлэж өгөх зэрэг хүсэлт ирүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.

Галын аюулаас хүний амь аварсан хүү БШУ-ны сайдын нэрэмжит шагнал хүртлээ
Галын аюулаас хүний амь аварсан хүү БШУ-ны сайдын нэрэмжит шагнал хүртлээ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.