УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авлаа. Гишүүдийн олонх хуулийн төслийг батлахыг дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг хэлэлцэх дэг нарийн байдгийг бүх сайд нарт анхааруулъя. Үндсэн хууьд заасны дагуу хөгжлийн бодлого тогтвортой байна. Шинэ ондоо шинэ сэргэлтийн бодлоготой оръё гэсэн агуулгаар УИХ-ын гишүүд анхны хэлэлцүүлгээр нь санал, өөрчлөлт оруулалгүй баталж байна" гэв.
Өнөөдрийн хэлэлцэх асуудлууд дууссан учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.