Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Жагсагчид тулгараад байгаа асуудлаа хэлэлцэх өнөөдрийн сонсголд ирсэнгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хуулийн талаар нийтийн сонсгол хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Нийтийн сонсголыг зохион байгуулах УИХ-ын тогтоол байдаг. Энэ тогтоол дээр ажиглагч нийтийн сонсголын үед асуулт асуух үг хэлэх эрх эдлэхгүй гэж заасан. 12 сарын 15-ны өдөр хууль зүй байнгын хороо сонсгол хийнэ гэж зарласан. Зарлахдаа ажиглагчийн тоог 10 хүртэлх байхаар заасан.

Ажиглагч сонсголд оролцохдоо энэ хуулийн хөндлөнгийн ажиглагчийн хувиар л оролцоно. Гэхдээ үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрхгүй. Харин оролцогч бол хэд ч байж болно. 15 хоногийн хугацаа тавьсан. Жагсагчдын төлөөлөл оролцогчоор бүртгүүлсэн хэдий ч өнөөдөр хүрэлцэн ирсэнгүй. Бусдад сонсгол хийх шаардлагатай гэж шаарддаг хэрнээ хуулийн дагуу хийе гэхээр өөрсдөө ирсэнгүй. Мөн хуралдааныг хойшлуулъя гэсэн санал хүсэлтийг хүргүүлсэн гэж ярьж байгаа хэдий ч нэг ч албан ёсны бичиг миний нэр дээр болон УИХ-ын даргад ирээгүй. Сошиалд тавигдсан бичгийг албан бичиг гэж үзэх ямар ч боломж алга. АН-ын бүлэг дээр ч ирээгүй.

Цахимаас бичиг хараад албан ёсных юм шиг хандаж болохгүй. Хэрвээ оролцогчоор бүртгүүлсэн ажиглагч нар жагсагчид байвал хугацаандаа ирж төрийн байгууллагуудаас мэдээллээ сонсооч. Ажил хэрэгч хандаж сураач гэж зарим залуучуудаас хүсэж байна. Төрийн байгууллагаас шаарддаг шигээ ажилд хариуцлагатай хандаж сур. Пост хийснээрээ, жиргэснээрээ асуудлыг шийдэж байгаа юм байхгүй шүү. Гарц гаргалгааг нь хайх гэж эрх барьж байгаа нам санаачиллаа. Гэтэл жагсагчид нь алга. Ийм нөхцөл байдалтай байна" гэв.

Ж.Болд: ЦЕГ жагсаал цуглааны үеэр хүний эрхийг санаатайгаар зөрчиж, хууль бусаар ажиллаж байгаагүй
Ж.Болд: ЦЕГ жагсаал цуглааны үеэр хүний эрхийг санаатайгаар зөрчиж, хууль бусаар ажиллаж байгаагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.