Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Тогтоолын төслийг өнөөдрөөс хэлэлцэж эхэлж байгаа юм. Тодруулбал “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг яг одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, зургаан зорилт дэвшүүлсэн. Энэ бол Монгол Улсын Их Хурлаар батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилготой. Үүнд, эрчим хүч, боомт, ногоон хөгжил, аж үйлдвэржилтийн сэргэлт, мөн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зэрэг асуудлууд багтсан" хэмээн хэлж байв.