Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоолжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 56 секунд

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг өнөөдөр ҮСХ-ноос танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны эцэст 67.3 сая толгой мал тоолжээ.

ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын мэдээлснээр, нийт малын тоо өмнөх оныхоос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өсжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр:

4.3 сая адуу,
5 сая үхэр,
453.8 мянган тэмээ,
31.1 сая хонь,
26.5 сая ямаа тоологдлоо.

Нийт мал сүрэгт:

Хонь 46.2 хувийг
Ямаа 39.3 хувь
Адуу 6.4 хувь
Үхэр 7.5 хувь
Тэмээ 0.7 хувийг эзэлж байна.

Өмнөх оныхтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн олон малтай байна.

Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440 мянгаар өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан байна.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 2.9 сая, бойжуулсан төл 2.6 саяар буурчээ. Мөн 100 эхээс бойжуулсан төл 68 байгаа нь өмнөх оноос зургаан төлөөр буурсан аж. Мөн улсын хэмжээнд гурван сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.

С.Наран: Миний бүх дуунд зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл минь шингэсэн
С.Наран: Миний бүх дуунд зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл минь шингэсэн
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.