Улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдож, Хөвсгөл аймаг тэргүүллээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 10.9 хувиар буурсан байна. Малын тоог төрлөөр нь авч үзвэл:

  • Адуу 4.7 сая болж 3.1 хувиар буурсан,
  • Үхэр 5.1 сая болж 5.2 хувиар буурсан,
  • Тэмээ 480.6 мянга болж 1.4 хувиар өссөн,
  • Хонь 24.5 сая болж 16.7 хувиар буурсан,
  • Ямаа 22.9 сая болж 6.9 хувиар буурсан байна.

2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:

  • Хонь 42.5 хувь,
  • Ямаа 39.8 хувь,
  • Үхэр 8.8 хувь,
  • Адуу 8.1 хувь,
  • Тэмээ 0.8 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

  • Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал,
  • Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,
  • Төв аймаг 4.2 сая толгой мал,
  • Архангай аймаг 4.1 сая толгой мал,
  • Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулсан байна.

2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.

“Томуугийн вирус чих, хамрын үрэвсэл үүсгэсэн үед хүүхэд уйлагнаж цочимтгой болж эцэг эхчүүд эмнэлэгт хандаж байна“
“Томуугийн вирус чих, хамрын үрэвсэл үүсгэсэн үед хүүхэд уйлагнаж цочимтгой болж эцэг эхчүүд эмнэлэгт хандаж байна“
 
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!