Поп дива дуучин С.Наран Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.
Шинэхэн гавьяат баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Есөн хөлт цагаан тугийнхаа дор зогсож байхад зөвхөн чин сэтгэл гэдэг үг бодогдлоо. Бүх зүйл чин сэтгэл байх ёстой. Маш сайн ажиллаж, улам ихийг хийх хариуцлага ирж байна. Миний дууг сонсдог, намайг хайрладаг чин сэтгэлээсээ талархаж байна.
Шагнал гэдэг маш том хариуцлага дагадаг. Шагнал хүртэх гэж буйгаа анх мэдсэн мэдрэмж маш гэнэтийн байсан. Дуу бүрт минь миний чин сэтгэл, зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл шингэсэн байдаг. Тийм ч учраас би үргэлж эерэг дуу дуулахыг хүсдэг" гэв.