Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйн улмаас 7 осол гарч, 17 хүн өртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллага болон  иргэний явуулж буй үйлдвэрлэл үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарсан талаархи 7 мэдээлэл НМХГ-ын шуурхай албаны 70128012 утсанд ирсэн бөгөөд уг ослуудад 17 хүн өртжээ.

Үүнээс барилгын салбарт 4 осол гарч 10 хүн өртсөнөөс 1  хүн нас барсан, 9 хүн гэмтсэн,  хөнгөн, хүнсний салбарт 1 хурц хордлого гарч 5 хүн өртсөн, бусад салбарт 2 осол гарч  2 хүн өртсөнөөс 1 хүн нас барсан, 1 хүн гэмтсэн байна. Үүний 85,7 хувь нь  хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, 1 буюу 14,3 хувь нь  хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудалтай холбоотой мэдээлэл байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 3 жилд нийт 84 ослын газарт шуурхай дуудлагаар ажилласаны 34 буюу 40,7 хувь нь барилгын, 1 буюу 1,2 хувь нь эрчим хүчний, 11 буюу 13,0 хувь нь уул уурхайн, 10 буюу 11,9 хувь нь хөнгөн хүнсний, 2 буюу 2,4 хувь нь зам тээврийн, буюу 1,2 хувь нь худалдаа үйлчилгээний,  9  буюу 10,7 хувь нь бусад салбаруудад гарсан байна.

Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судлахад унах, бүдрэх, хальтрах шалтгаанаар буюу цахилгаан шатны нүх, галын гадна шатны нүхээр унасан, дүүжин өргүүрээс унасан, ажлын талбай буюу дээвэр доош цөмөрч унасан осол 4 буюу 57 хувийг, хортой бодисын нөлөөнд өртөх шалтгаанаар буюу хязгаарлагдмал орчинд хамгаалах хэрэгсэлгүй ажилласны улмаас химийн бодисын нөлөөнд өртөж хордсон 1 буюу 14,3 хувийг, эд зүйлд хавчуулагдах шалтгаанаар буюу тоног төхөөрөмжийг унтраалгүйгүйгээр засвар хийх явцдаа гараа гэмтээсэн осол 1 буюу 14,3 хувийг, цахилгаан гүйдэлд цохиулах шалтгаанаар буюу өндөр хүчдэлийн шугамтай хэт ойрхон, хязгаарлалтын шугамыг зөрчиж  ажиллах үедээ цахилгаан гүйдэлд цохиулсан осол 1 буюу 14,3 хувийг эзэлж байна. 

Эх сурвалж: НМЕГ

Хүнсний барааг ахуйн бараатай хольж хураасан зөрчилд торгууль ногдууллаа
Хүнсний барааг ахуйн бараатай хольж хураасан зөрчилд торгууль ногдууллаа
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.