Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Халамж сонгуульд хүмүүсийг ажиллуулах сүлжээний хэрэгсэл болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ковидын хуулийг далимдуулж баахан хүнийг ажилд авдаг, хамаатан садан, намын нөхдөө чихдэг зүйл их боллоо. Төрийн албанд АН-ынхан сураг ч үгүй байх. Арчаад дууссан байх. АН-ын гишүүн байтугай АН-ын үнэртэй хүмүүс ч хусуулаад дууслаа. Монголын нийгэмд ардчиллын нэр устай бол амьдарч болдоггүй болсон юм байна.

Тендер зарлахад ч ялгадаг болсон байна. МАН-д элсэх, тэдэнд палдиганах эсвэл авлига өгөх сонголт л байна. ХНХ-ын сайд А.Ариунзаяа халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж гоё үг хэлсэн. Түүнийг хэрэгжүүлэхэд танай дарга нар танд саад болно. Халамж бол сонгуульд хүмүүсийг ажиллуулах сүлжээний хэрэгсэл болсон" гэв.

Зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн Хятадын иргэдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ
Зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн Хятадын иргэдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ
 
М.Нарантуяа-Нара: Нийгмийн даатгалын сангийн мөнгө эзэн биегүй, нам улс төрийн эвслийн эрх мэдэлтэн өөрсдийн дурын банканд байршуулдагт ямар ч хариуцлага тооцдоггүй