Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгчид өршөөл үзүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 40 секунд

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин их хэмжээний авлигын хэргээр 22 жилийн хорих ялыг эдэлж байсан ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүллээ. 69 настай түүнийг 2017 онд импичмент зарласны дараа эрх мэдлээ урвуулан ашигласан, албадлагын хэргээр буруутгаж байсан юм.

Пак энэ жил мөр, нурууны архаг өвчлөлийн улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн байна. Түүний эрүүл мэндийн байдал тааруу байсан тул шинэ жилийн тусгай өршөөлд хамрагдагсдын жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: BBC

“Болор цом“-ын эзэн өнөөдөр тодорно
“Болор цом“-ын эзэн өнөөдөр тодорно
 
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.