Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэдэг газарт 37 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагийн үед гэрээсээ усанд явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлага арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн байгууллагаас алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Идэрийн голд цооног гарган гурван удаагийн шумбалт хийж 1,5 метрийн гүнээс сураггүй болсон эмэгтэйн цогцсыг гаргаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгчид шилжүүлэн өгсөн.