Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2021.12.22/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МЗЭ-ийн УЗ-ийн дарга Б.Ичинхорлоо "Болор цом" наадам энэ жил нийслэлд зохион байгуулагдаж байна. 150 гаруй яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс шилдэг 25 яруу найрагч шалгарлаа. Яруу найрагчид цар тахлын үед онгод, хийморь ихтэй байсан байна.
Шалгаруулатын хувьд шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүд, Яруу найргийн үндэсний төв болон Шүүмж судлалын үндэсний төвөөс томилогдсон уран бүтээлч, шүүгчдийн баг шалгаруулсан. Сүүлийн үед оролцож байгаа бүх яруу найрагчдын бүтээлийг сурталчилна гэсэн бодлого барьж байна. Нийгмийн байдал хүйтрээд ирэхээр төр нийгмийнхээ байдлыг зүрхэн дундуураа өнгөрөөж байдаг хүмүүс бол яруу найрагчид. Тэдний бүтээлд тухайн цаг үеийн нөхцөл байдал үлддэг. Туурвил зүйд идэвхтэй бичиж байгаа яруу найрагчид улам л цөөрсөөр байна. Энэ жилийн хувьд зургаан "Болор цом"-ын эзэн яруу найрагчид оролцож байна. Шалгарсан 25 яруу найрагчид дунд шинээр залуус гарч ирж байна" гэв.
С.Сувдансондор