Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: И-Монголиа системд цэргийн бүртгэл хийх үйлчилгээ нэмэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн платформын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр "E-Mongolia төслийн хүрээнд 2021 онд ямар ажлууд хийсэн талаараа та бүхэнд танилцуулъя. Өнөөдөр И-Монголиад 600 үйлчилгээтэйгээр энэ оноо үдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 574 үйлчилгээ байсан бол 600 болсон. Хамгийн түгээмэл хэрэглэж буй үйлчилгээ бол жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг 94,000 гаруй, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг 50,000 гаруй, гадаад пасспорт авах үйлчилгээг 14,000 гаруй удаа авсан байна. Онцлох үйлчгэлгээг дурдахад хуулийн этгээд буюу компани, төрийн бус байгууллагуудыг И-Монголиагаар дамжуулан байгуулах боломжтой болсон. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 356 байгууллага байгуулагдсан байна. Шинээр цэргийн бүртгэл хийх үйлчилгээ нэмэгдсэн. Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очдог байсан бол одоо И-Монголиаг ашиглан онлайнаар бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах хүсэлтүүдийг нэмж оруулсан.

2022 онд 100 гаруй байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэмэхээр төлөвлөж байна. Иргэдээс ирсэн санал дээр суурилан үйлчилгээнүүдээ нэмж байгаа" гэв.

121 жолооч согтуу жолоо барьж, 262 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
121 жолооч согтуу жолоо барьж, 262 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.