Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Жавхлан: Миний дуулах эрхийг 8 жилээр хаслаа гэвэл ямар сонсогдож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Хоёр ч удаа допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ найман жилээр хасуулсан Э.Оюунболдын талаар УИХ-ын гишүүн асан С.Жавхлан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Энэ сайхан дүүг танихгүй, уулзаагүй ч бидний л дүү шүү. 3 сая 400 мянгын нэг бидний л нэг нь энэ хүү шүү.

Бид нэгнээ алдаж оноход ч түлхээд нулимдаг биш чадлаараа хайрлаж урамшуулдаг байх ёстой. Алдаж онодог л хорвоо шүү дээ. Нэгнээ хэт их ингэж талцаж нохой аятай боорлдогоо одоо болимоор юм. Монгол хүн гэдэг утгаараа хэн байх нь хамаагүй элэг сэтгэл гаргадаг баймаар бас, 8 жилээр барилдах эрх хасах бол арай л биш ээ. Заримдаа арай л өр цөлгүй нэгэндээ хандах юм.

16 хоног талбай дээр зогсох 16 жил шиг санагдсан. Цаг хугацаа хэнд ч асар үнэтэй. Холбоо нь бараг ял өгдөг болоод байгаа юм уу.

Монголын дуулаачдын холбооноос дуулах эрхийг бас 8 жилээр хаслаа гэвэл ямар сонсогдож байна. 8 бол арай л чанга байхаа" гэжээ.


Д.Тогтохсүрэн: Ковидын хуулийг сунгаснаар ипотекийн зээл төлөлтийг дахин 6 сараар хойшлуулж болно
Д.Тогтохсүрэн: Ковидын хуулийг сунгаснаар ипотекийн зээл төлөлтийг дахин 6 сараар хойшлуулж болно
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.