Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймаг ирэх онд 258.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өмнөговь аймаг ирэх 2022 онд 258.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Тус аймаг газрын доорх эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн төсөв жилээс жилд нэмэгдэж ирсний нэг илрэл нь 2006 оноос хойш аймаг өөрийгөө бүрэн санхүүжүүлж, улсын төсөвт орлого төвлөрүүлдөг болсон юм.

2006 онд орон нутгийн төсөвт 4,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, улсын төсөвт анх удаа 2.0 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан билээ. Тэгвэл энэ онд орон нутгийн төсвийн орлого 175.7 тэрбумд хүрч, улсын төсөвт 78.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна

Ташрамд дурдахад Өмнөговь аймагт төрийн сан хөмрөгийг тооцон хянаж, хадгалан арвижуулагч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч, нягтлан бодогч санхүүч, эдийн засагч мэргэжилтэй боловсон хүчин 300 гаруй байгаа аж.

С.Сувдансондор

ЭМЯ: 191 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ
ЭМЯ: 191 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.