Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Рамада” зочид буудалд “Оюутолгой”-н гэрээт ажилтан нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Баруун дөрвөн замд байрлах, “Рамада” зочид буудалд энэ сарын 13-ны өглөө 32 настай Д гэх хүн нас баржээ.

Талийгаач “Оюутолгой” ХХК-ийн уурхайд ажиллахаар явахын тулд эл зочид буудалд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас хойш тусгаарлагдаад байсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр түүний амиа алдсан шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд биедээ ямар нэг шархгүй байсан гэнэ.

“Рамада” зочид буудлын наймдугаар давхарт тэрбээр өрөөндөө ганцаараа тусгаарлагдсан нэгэн агаад “Оюутолгой” ХХК-ийн гэрээт байгууллага “Хасумегаватт” компанид ажилладаг байсан юм байна. Зочид буудлынхны хэлснээр өглөө 06.00 цаг өнгөрч байхад зочид буудлын зочин угтагч руу залгаж бие эвгүйрхээд байна хэмээн мэдэгджээ. Энэ үед тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байсан эмч Д-г үзээд яаралтай тусламж дуудсан гэнэ. Гэвч түргэн тусламжийн эмч нараас эмчилгээ авч чадалгүй, ухаан алдаад сэхэл аваагүй аж. Уг нь тэрбээр зүрх өвддөг гэж байсан бөгөөд тусгаарлагдсанаасаа хойш ямар нэг өвчин зовуурьгүй байсныг эмч нар тайлбарлаж буй юм.

Г.Равжаа

СУРВАЛЖИЛГА: Автобусны цонх цантаж, буудал зарлагч ажиллахгүй байгаад иргэд бухимдалтай байна
СУРВАЛЖИЛГА: Автобусны цонх цантаж, буудал зарлагч ажиллахгүй байгаад иргэд бухимдалтай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд