Израиль улсад зохион байгуулагдсан 70 дахь удаагийн "Miss Universe" тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандху тодорчээ.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас оролцогчдыг 72 цагийн хугацаанд тусгаарлаж, 72 цаг тутамд PCR шинжилгээ авсан байна.
Энэтхэгийн гоо бүсгүй Харнааз Сандхугийн хувьд чөлөөт цагаараа загвар өмсөгч, жүжигчний ажил хийдэг бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог аж.
Харин тэмцээний хоёрдугаар байрт ӨАБНУ-ын гоо бүсгүй Лалела Мсване орсон бол Парагвай улсаас оролцсон Надиа Ферейра гуравдугаар байрын эзэн болжээ.