Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд энэ долоо хоногт цахимаар хичээллэхээр болсон бөгөөд улиралын амралт энэ сарын 18-наас эхлэх юм. Тэгвэл сурагчийн амралт эхлэх гэж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцохдоо гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг ТЦА-наас анхаарууллаа.
Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд 3-14 насны 7 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатай болохыг албаныхан хэлж байна.