ГХ-ны дэд сайд болон Эрээн хотын ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүдийн хамтран хил дээр хийсэн чингэлэг солилцох, тээвэрлэх туршилт амжилттай болж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлж буй. Тэгвэл арванхоёрдугаар сарын 11-ний 20 цагийн байдлаар Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүсээр уул уурхайн 10, суудлын 16, нийт 26 тээврийн хэрэгсэл хүлээн авч Э-Транс гаалийн хяналтын бүсийн хяналтад оруулсан талаар албаныхан мэдээллээ.