Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багш, суралцагчдыг шинэ жилийн баярыг тэмдэглэхийг хоригложээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарлаа. Уг тушаалд:

  • Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулах.
  • 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн танхимын сургалтад халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах.
  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, шалгалтыг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулах.
  • Шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
Нийслэлд 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Нийслэлд 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.