Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Улаанбаатарын утаа эргээд гамшгийн хэмжээнд хүрч эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой үг хэлье. Гурав дөрвөн хүний эсэргүүцлээр 3.5 сая хүний амжиргаа, улс орны ач холбогдол бүхий бүтээн байгуулалтыг өнөөдрийг хүртэл гацаагаад байж болохгүй. Нэг хүний эрхээр нөгөө хүний эрхээр хязгаарлагдана. Тийм учраас 280 сая ам.долларын 15 аймгийг цахилгаанаар бүрэн хангах чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтыг хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй.

Сүүлийн үед, ялангуяа арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн Улаанбаатарын утаа эргээд гамшгийн хэмжээнд хүрч эхэллээ. У.Хүрэлсүх сайдын үед гаднаас түүхий нүүрс оруулж ирэхийг таслан зогсоож чадаж байсан." гэв.

Н.Алтанхуяг: МҮОНТ-д нэвтрүүлэгт ортол маргааш нь бичлэгийг нь устгалаа, ямар гээчийн дарангуйлал вэ
Н.Алтанхуяг: МҮОНТ-д нэвтрүүлэгт ортол маргааш нь бичлэгийг нь устгалаа, ямар гээчийн дарангуйлал вэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд