УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Хэд хоног манай МАН-ынхан Их хурал гээд цалгардаж байна шүү. Одоо жаахан хурал хуйгаа, баяр хөөр, шоу цэнгээнээ зогсоогоод улс орныхоо ажилд анхаараад өгөөч.
Ард түмний амьдрал хэцүүдлээ шүү дээ. Юмны үнэ галзуу хурдаар өсөж байна. Цалин нэмэгдэхгүй, юмны үнэ өсөж байхад ард түмний амьжиргааг яах юм бэ. Их холын, тэнгэрийн юм ярихаа больё. Үнийн хөөрөгдлийг багасгах 1000 арга байна.
20, 30 жилийн дараа өчнөөн гоё юм хийх байх. Эхлээд Дарханы замаа дуусгаж болохгүй юу. Хэдэн сонгууль дараалж хүчээ нэгтгэсэн билээ. Арай л хэтэрч байна. Би МҮОНТ-д нэвтрүүлэгт ортол маргааш нь бичлэгийг нь устгачихсан байна. Ямар гээчийн дарангуйлал вэ.
Монголд хоёр том нам байдаг гэж ойлгож явдаг. АН-аар нь хулганаар тоглож байгаа юм шиг тоглож байна. Төрийн байгууллагууд оруулж ирж зөндөө самарлаа” гэлээ.