Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хагалгааны үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж эхэлсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Ингэхдээ хил хаалттай байгаа хугацаанд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалт, нөөц бүрдүүлэлтэд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд чиглэл өгсний дагуу Шадар сайдын дэргэд ажлын хэсэг байгуулагдсан. Бид шаардлагатай тэр тусмаа амь тэнсэн үеийн эм тариа, эм эмнэлгийн хэрэгслийн 3-4 сарын хугацааны нөөцийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний ээлжний татан авалтуудыг хийсэн.

Эрүүл мэндийн салбарт маш олон төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг ашигладаг. Эхний ээлжинд нэн шаардлагатай хагалгааны үед хэрэглэх эмийн бодис, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг хийж, нөөцийг бүрдүүлж эхэлсэн. Шаардлагатай хоёр сарын нөөцийг бэлдсэн. Цаашид татан авалт үргэлжилнэ" гэв.

ТАНИЛЦ: И-Монголиа системд орсон эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээ
ТАНИЛЦ: И-Монголиа системд орсон эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.