НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ оны 07 дугаар сараас хойш томоохон зах, худалдааны төв рүү хууль бусаар нэвтрэн орж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүллээ.
Тус хэргийн талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяа "2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлэнгэ" худалдааны төвд хулгай орж нийт 23 сая төгрөгийн хохиролтой, гар утас, бугуйн цаг, тамхи зэрэг эд зүйл тус тус хулгайд алдагдсан гэх хэргийг илрүүлэхээр НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилах ажиллагаа явуулсны үр дүнд өмнө гурван удаагийн ял шийтгэлтэй, сүүлийн ял болох зорчих эрхээ хязгаарлах ял шийтгэлийг эдэлж байх хугацаандаа хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн Б гэгчийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг гэмт этгээд нь гэмт хэргийн замаар олж авсан иргэдийн бичиг баримт, эд зүйлсийг зарж борлуулсан нь тогтоогдсон. Иймд иргэд өөрийн бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд холбогдох байгууллагуудад хандаж бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэв.