Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: МАН таван жилээр ажлаа төлөвлөдөг атлаа иргэдийн тэтгэврийг долоон жилээр тогтоож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.

Тэрбээр "Миний бие тэтгэврийг долоон жилээр бус таван жилээр тогтоох хуулийн төслийг, 2018 оноос хойш долоон жилээр тогтоогдсон иргэдийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн сард нэлээд тэмцэлдэж байж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан.

Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэнгүй. НББХ-ны дарга өөрөө энэ хуулийг түүхий гэх зүйл яриад байгаа. 30-40 жил нийгмийн даатгалаа шударгаар төлж ирсэн хүмүүс таван жилээр хуулиа тогтоолгох л хууль юм. МАН үргэлж таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгохдоо долоон жил болгодог. Энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Иймээс энэ сарын хэлэлцэх асуудалд нэмж өгнө үү" гэв.

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал
Б.Мөнх-Од: Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.