Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХЕГ: Хил зөрчсөн иргэдийг өнөөдөр ОХУ-ын талаас хүлээн авна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дотоодоос Монгол Улсын тодорхой тооны иргэд 5 нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан.

Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм.

2021 оны 1,2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485 , мөн 11, 12 дугаар сард хил орчмын дэглэм зөрчсөн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Хил орчмын дэглэмийн зөрчил гэдэг нь хилийн зөрчил гаргаж болзошгүй иргэдийг урьдчилан илрүүлэн саатуулах ажиллагаа юм.

ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ХЗДХ-ийн сайдад Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийг шуурхайлах үүрэг өгчээ
ХЗДХ-ийн сайдад Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийг шуурхайлах үүрэг өгчээ
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.