Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Авлигачдад хуулийн дарангуйлал тогтооно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 өнөөдөр /2021.12.08/ болж байна. Тус чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцож байгаа юм. Тэрбээр "Улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч энэ хорт үзэгдэлтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо, дэмжлэг, хяналтын нийт нийгэмд бий болгох нь чухал байна. Авлигын барьцааг иргэд ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг гэдгийг мартаж болохгүй.

Манай улсад улс төрийн авлигын түвшин олигтой буурахгүй, авлигын байдлыг хүн амын тоонд харьцуулсан судалгаагаар дээгүүр байрт жагссан хэвээр байна.

Транспаренси интернэшнл ОУ-ын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индекст ахиц дэвшил гарахгүй байна. Монгол Улсад авлигалын үл тэвчих үзэл бодол, үйл ажиллагаа, нийт нийгмийг хамран өрнөж, дүнд нь авлига хумигдаж, эрүүл шударга нийгмийг цогцлоох замдаа орсон гэсэн дүгнэлт гарах тэр өдрийн төлөө бодит тэмцэл өрнүүлэх, эрчимжүүлэх цаг ирсэн. Иймээс авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигалаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин шударгаар хамтран зүтгэхийг уриалья" гэлээ.

О.Гэрэлт-Од: Авлигын хэрэгт холбогдсон хүмүүс тохирсон шийтгэл авахгүй байна
О.Гэрэлт-Од: Авлигын хэрэгт холбогдсон хүмүүс тохирсон шийтгэл авахгүй байна
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.