Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 50 секунд

Улсын начин Э.Энхбатыг зодож, танхайрсан Олимпын аварга Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Гэвч хэрэгт авагдсан материал дутуу гэх үндэслэлээр эл хэргийг прокурорт буцаасан. Энэ талаар УПЕГ-аас тодруулахад Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өнөөдөр дахин шүүхэд шилжүүлнэ гэх мэдээллийг өглөө.

Хэргийг сануулбал, Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжинэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжинэ
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.