БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гараад буй. Өнгөрсөн долдугаар сард гарсан уг хэргийн талаар БНСУ-ын MBC телевиз олон нийтэд мэдээлснээр уг хэрэг олон нийтэд ил болсон. Тэгвэл тус асуудалд эсэргүүцсэн иргэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сайтад хандаж эхлээд багагүй хугацааг өнгөрүүллээ.
Тодруулбал, Солонгос улсын Ерөнхийлөгчийн ордны ард иргэдийн санал асуулга авах нээлттэй самбарт шударга бус зүйлийн төлөө иргэнээ хамгаалж санал өгч болдог бөгөөд тус сайтад оруулсан мэдээлэл 200,000-аас дээш 동의하다 буюу дэмжиж байна гэх саналыг авснаар тухайн асуудлыг нь БНСУ-ын Ерөнхийлөгч ажлын албанд хүрч маш яаралтай арга хэмжээ авдаг байна.
Тэгвэл сая зодуулсан Монгол охинтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан гомдол 200 мянган хүний дэмжлэгийг авлаа.