Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргалаа.

Соёлын сайд Ч.Номингийн тушаалаар Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Улаанбаатар болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм. Шалгалтаар, музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай зэрэг дүгнэлт гаргав.

Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй, соёлын эд зүйлийг улсын хилээр давуулан гадаад улсад худалдан борлуулах чиглэлээр үйлдэгддэг байна.

Мөн гэмт хэрэг үйлдэгчид нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд байдаг бол захиалагч нар нь гадаад улсын иргэд байдаг хэмээн тогтоожээ.

ОХУ-д омикрон хувилбарын анхны тохиолдлууд илэрлээ
ОХУ-д омикрон хувилбарын анхны тохиолдлууд илэрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.