Коронавирусийн дельта хувилбар тархаж Япон улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 26 мянгад хүрч байсан. Гэтэл сүүлийн долоо хоногт энэ тоо 200 болтлоо буурчээ. Үүнийгээ дагаад нас баралт ч бүртгэгдээгүй байна. Халдвар тархснаас хойш сүүлийн 15 сарын хугацаанд анх удаа ингэж буурч байгаа аж. Үүний учир шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, зарим нь энэ бууралтыг вакцинд хамрагдалт сайн байгаатай холбон тайлбарлаж байгаа бол зарим нь дельта хувилбар хурдацтай мутацад орсоор өөрийгөө устгасан гэж үзэж байна.
Японы Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Итуро Иноуэгийн үзэж байгаагаар дельта хувилбар Японы нутаг дэвсгэр дээр хэт олон мутацтай болж, NSJ14 гэмтсэн уураг нь "алдаагаа" засах гэж хичээж байгаад өөрийгөө устах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм. Тэрээр "Мутаци олшрох тусам энэ нь эцэстээ алдаатай вирус болж, өөрийгөө хуулбарлах чадваргүй болсон гэж бид үзэж байна. Тохиолдол нэмэгдэхгүй байгааг харгалзан үзвэл дельта хувилбар байгалийн жамаараа устах тал руугаа чиглэсэн гэж бид бодож байна" гэжээ.