Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Хөшөөнд зарцуулах мөнгийг ЭМ-ийн салбарынхандаа зарцуулъя

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх.

Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтануудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулья. Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дэ. Зарцуулья гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТ-өөс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна" гэв.

П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний ТЭРГҮҮН МИССЭЭР шалгарлаа
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний ТЭРГҮҮН МИССЭЭР шалгарлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.