УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлын талаар хэлэлцэн нэр дэвшигчдээс асуулт асуун хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам үг хэллээ.
Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг ажлын хэсэг шалгаруулаад УИХ-ын танхимд орж ирж байна. Шүүхийн шинэчлэсэн хуулийн дагуу мерит зарчмаар долоон сарын хугацаанд нээлттэй, ил тод шалгаруулаад бүгд эмэгтэйчүүд гарч ирсэнд маш их баяртай байна. Улс төр ороогүй, мерит зарчмаараа шалгахаар эмэгтэйчүүд гарч ирж байна. Эмэгтэй УИХ-ын гишүүний хувьд үүнд маш их баяртай байна" гэв.