Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Дээд шүүхийн шүүгчийн хуралдаан маргааш болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

No description available.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар танхимуудын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Мөн хуульд заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбоотой шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал болон “Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт зэргийг хэлэлцэнэ.

Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг нээнэ
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг нээнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.