Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: ХААН банкны эздүүд тодорсоор л байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Сүүлийн өдрүүдэд Хаан банкны хувьчлалтай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байх болсон. Тодруулбал, анх УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьчлалын асуудлыг хөндсөн байдаг. Харин түүний мэдээллийн дараагаар Асашёрюү Д.Дагвадорж учир битүүлэг постуудыг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн ба үүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьчлалын асуудалтай холбоотой постууд гэж үзсэн талаараа хэлж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус асуудалд дахин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "ХААН-ы эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол МОЯА-чуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил.

Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд ХААН банкны асуудал босгож ирсэн гэж. Шал худлаа мэдээлэл. Эхнэрээ гуйж Монцамэ-гийн дарга болж байсан А.Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй. Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлаганд ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь дэмжиж байсан. Цаашдаа ч дэмжинэ" гэжээ.

Аймаг, нийслэлийн удирдлагууд оролцох ЗГ-ын өргөтгөсөн хуралдаан эхлэх гэж байна
Аймаг, нийслэлийн удирдлагууд оролцох ЗГ-ын өргөтгөсөн хуралдаан эхлэх гэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.