Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анужин: Гадаадаас ирж буй ажиллах хүчнийг сэтгэлзүйн эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн П.Анужин "Боловсролын салбарт элдвийн гаж зуршил, сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүс орж ирээд байна. Гадаадаас ирж байгаа хүмүүс сэтгэлзүйн хувьд эрүүл эсэхийг шалгах ямар нэгэн зүйл заалт бий юу. Саяхан Монгол Улсад байдаг гадны нэг сургуульд гадаадаас ирсэн нэг багш нь бэлгийн зүй бус зүйлийг бичлэгээр сурталчилсан зүйл гарсан. Сэтгэцийн хувьд эрүүл гэдэг нь хэрхэн тогтоогдож Монгол Улсын хилээр орж ирдэг вэ" гэж асуулаа.

ХHХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Гаднаас ажиллах хүч авахад заавал эрүүл мэндийн үзлэгээр орохыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Одоогийн байдлаар хоёр сайдын тушаалаар эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа. Цаашдаа ч үргэлжилнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал журмаар зохицуулагдана" гэв.

Б.Энхбаяр: ШЕЗ-ийн IT-гийн хоёр ажилтан хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байна
Б.Энхбаяр: ШЕЗ-ийн IT-гийн хоёр ажилтан хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.