Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: ШЕЗ-ийн IT-гийн хоёр ажилтан хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ШЕЗ-ийн IT-гийн хоёр ажилтан хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байгаа талаар хэллээ.

Тэрбээр "Шүүгчид ямар хэрэг хуваарилахыг Шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн ажилтнууд шийддэг юм байна. Одоогийн байдлаар ШЕЗ-д IT-гийн мэргэжилтэн хоёр ажилтан байгаа. Энэ хоёр хүнээр дамжуулж, шүүгчийн шалгалт авах, дүнд засвар хийх ажлыг хийж байна. Энэ нь хэн шүүгч болох, болохгүйг шийдэж байна.

Бид энд том юм яриад байхад тэнд IT-гийн хоёр ажилтан шийдэж байгаа гэдэг зүйл сонсогдоод байна" гэв.

Б.Жавхлан: Хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмжийг шийдвэрлэхэд дэмжиж ажиллана
Б.Жавхлан: Хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмжийг шийдвэрлэхэд дэмжиж ажиллана
 
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.