Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Гаргасан журманд хонгилынхоо хүнд зориулаад ганц нэг заалт шургуулчихсан байх юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлаар томилгооны сонсгол явуулж байна.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Шүүхийн нэр хүнд О гэдэг түвшингээс доошоо унасан. Ажлын хэсэг энэ гишүүдийг шалгаруулахдаа ямар байр суурьнаас хандаад байгааг ойлгохгүй байна. Мэдээж хууль, журмаа барих ёстой. Журам гаргасан асуудалд ч эргэлзчихлээ. ШЕЗ-ийн 10 гишүүний 5-ыг нь шүүгчдээс томилж байгаа. Нөгөө 5 нь ШЕЗ-тэй хутгалдаагүй байх ёстой. Гэтэл ШЕЗ-д байсан Д.Зүмбрэллхам гэдэг хүн ороод ирлээ.

Логик, зүй тогтол алдагдсан байна. Үүнийг хэн нэгэн хүнд зориулж ганц нэг заалт хийсэн байна. Шударга ёс тогтооно гэдэг чинь үнэхээр хэцүү юм байна. Арай хийж, хуулийн гаргалгаа, журам батлуулахаар журман дотор шургуулчихсан байх юм. Хүнд зориулж, өөрийнхөө хонгилын нэг хүнд зориулж, журманд шургуулчихсан байна" хэмээлээ.

ЦЕГ: Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэж зодож буй бичлэгийг тодруулж байна
ЦЕГ: Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэж зодож буй бичлэгийг тодруулж байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.