Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сум, сургууль, дотуур байрны удирдлагуудад хариуцлага тооцно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Өвөрхангай аймагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийг найз залуу нь буудаж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, 23 настай Б гэгч нь өөрийн үерхдэг гэх 17 настай О-г толгойн тус газарт буудаж хохироогоод дараа нь өөрийгөө буудаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Уг хэргийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм аймшигтай гэмт хэрэг гарсан. Энэ хэрэг нь дотуур байр, сургуулийн орчинд хүүхэд аюулгүй сурах нөхцөл байдал эрсдэлтэй байгааг харуулсан аймшигт гэмт хэрэг болсон. Тиймээс шат шатны удирдлагуудтай нь хариуцлага тооцохоор аймаг, орон нутгийн удирдлагуудтай нь ярилцаж байна. Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сумын удирдлага, сургуулийн удирдлага, дотуур байрны удирдлагуудтай хариуцлага тооцох асуудлыг ярьж байна. Жил бүр сургууль, дотуур байрны орчинд гэмт хэрэг гардаг юм байна. Тэрийг олон нийт л мэддэггүй болохоос. Тиймээс хуулийн хүрээнд эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байна. Хамтарсан шалгалт оруулсан байгаа" гэлээ.

“Далайн ёроолд байгаа 60 гаруй машин, техникийг осол эрсдэлгүй татан гаргана гэдэгт итгэж байна“
“Далайн ёроолд байгаа 60 гаруй машин, техникийг осол эрсдэлгүй татан гаргана гэдэгт итгэж байна“
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.